Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2023.12.28/ зарлиг гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр томилсон.
Тэгвэл өнөөдөр /2023.12.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар А.Бямбажаргалыг томилсон байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Бямбажаргал нь Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл залуухан нарийн бичгийн даргатай болж байгаа юм.