ВИДЕО: Ц.Элбэгдоржийн анх үүсгэн байгуулсан "Олуулаа клуб"-ээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тохиолдуулж мэндчилгээ дэвшүүлжээ

ВИДЕО: Ц.Элбэгдоржийн анх үүсгэн байгуулсан "Олуулаа клуб"-ээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тохиолдуулж мэндчилгээ дэвшүүлжээ

Анх 2000 оны эхээр АН-ын дэргэдэх "Олуулаа клуб"-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачилж, нээж байжээ. Харин өдгөө тус клубийг Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь түүний хуулийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр үргэлжлүүлэн авч яваа гэдэг. 

Тодруулбал, "Олуулаа клуб"-ын нээлт өнгөрөгч арваннэгдүгээр сар /2023.11/-д болж, тус арга хэмжээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, санал бодлоо илэрхийлсэн гэдэг. Тэгвэл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулж "Олуулаа клуб"-ээс мэндчилгээ дэвшүүлжээ. Сонирхуулахад, Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа 2012 онд зарлиг гаргаж "Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ой"-г жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг болгосон юм. 

ВИДЕО: