Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна

Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна

Монголбанкы дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүний өргөдлийг өнөөдөр /2023.12.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн байна. Одоо үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

ҮЗЭХ: 

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж, Сонгуулийн хуулийн дагуу ирэх сарын 1-ээс өмнө ажлаа өгч байгаа аж. Тэрээр 2020 оны тавдугаар сард Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  

-2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 

-2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 

-2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан,

-2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 

-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 

-2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал

-2020 оноос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.