ВИДЕО: УИХ-ын гишүүд шинэ оноо гадаадад гаргахаар явсан байж магадгүй байгаа тул парламентын үйл ажиллагаа тасалдаад байна

ВИДЕО: УИХ-ын гишүүд шинэ оноо гадаадад гаргахаар явсан байж магадгүй байгаа тул парламентын үйл ажиллагаа тасалдаад байна

Долоо хоног бүрийн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, дараа долоо хоногт нь байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батладаг. Үүний дагуу энэ долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, байнгын хороо, чуулганы хуралдаан хуралдах товтой байсан.

Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар товлогдсон хурлууд хуралдаж чадахгүй байна. Тухайлбал, өчигдөр /2023.12.25/ УИХ дахь намын бүлгүүд хуралдах байсан ч хуралдаагүй. Мөн өнөөдөр товлогдсон  Үйлдвэржилтийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, ажлын хэсгийн хурлуудын аль нь ч хуралдсангүй. Энэ талаар бид УИХ-ын тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Наранцогтоос тодруулахад "Бид танхим болон техник хэрэгслийг хангаж ажилладаг. Түүнээс ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг бид мэдэхгүй. Байнгын хороодын дарга нараас асуух нь зүйтэй болов уу" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө