Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарласан. Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр /2023.12.21/ нээлээ.
Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах, хот хоорондын авто замын хураамж төлөх, салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах зэрэг үйлчилгээг зам, тээврийн салбарын цахим платформыг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй авах боломжийг бүрдүүллээ. Нэгдсэн платформтой болсноос цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн платформоос ашиглах боломжтой боллоо.
Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, нийт 156 датасет буюу цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэн, 850 төрлийн өгөгдлийг real-time-аар бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх, тайлагнах процессыг цахимжуулаад байна.