Зургаадугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал авах өдрийг товлох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Зургаадугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал авах өдрийг товлох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. Тогтоолын төсөлд УИХ-ын ирэх оны ээлжит сонгуулийг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр байхаар, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгажээ.

УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг баасан гараг байхаар товлосон тохиолдолд сонгогчид нийтээрээ аялал зугаалгын өдөр болгох вий хэмээн болгоомжилсон тул лхагва гаргийг сонгосон гэсэн тайлбарыг СЕХ-ныхон хэлж байлаа. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа АН-ын бүлэг завсарлага хүссэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийг ямар нэг маргаангүйгээр явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, улмаар нэг өдрийн засварлага өгөв.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө