Б.Пүрэвдорж: Өнгөрсөн долоон жилд ядуурал бий болгож, хулгай хийсэн эрх баригчдаас салах цаг ирж байна

Б.Пүрэвдорж: Өнгөрсөн долоон жилд ядуурал бий болгож, хулгай хийсэн эрх баригчдаас салах цаг ирж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж " Улс нэг тойрог болох нь маш сайн. Үгүй  ядаж бүсчилсэн хөгжлийн дагуу дөрвөн бүсэд сонгуулиа хийх хувилбарыг дэмжсэн бол илүү дээр байсан. Гэвч манай намын шийдвэр гарсан учраас сахилга баттай гишүүний хувиар энэ хувилбарыг нь дэмжчихлээ. 2016, 2020 оны сонгуулиар манай эрх баригчид сонгогчдыг худалдаж авах замаар нэлээн өндөр хувьтай УИХ-д гарсан. Тойрог томсгож байна гэдэг АН болон бусад намын санхүүгийн асуудлыг хэмжиж буй явц. Өнгөрсөн хугацаанд өчнөөн хулгай гарсан. Хулгайчид бүсчилсэн тойрогт нэлээн бяртай үзнэ гэж байх шиг байна. Ардчилсан нам нам шиг, дарга нь дарга шиг, гишүүд нь гишүүд шиг байх ёстой. Энэ сонгууль бол хүч тэнцвэргүй сонгууль болно. Хэн нь эв нэгдэлтэй байж чадаж, нэг зорилгын төлөө ажилласан тэр нь амжилт гаргана. Энэ сонгуулиар намын бүтцийг бүрэн дүүрэн ажиллуулах тэр зүйлийнхээ төлөө бүгд ажиллах ёстой. Манай намынхан асар том зорилгын төлөө нэгдэхээс өөр аргагүй байна. Өнгөрсөн долоон жилд ядуурал бий болгож, хулгай хийсэн эрх баригчдаас салах цаг ирж байна" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө