Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Хянан дарга түр хорооны дарга Б.Энхбаяр, "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг зэвсэгт хүчний цэргүүдээр бариулж байгаа тул улсын нууцад оруулсан байдаг. Үүнтэй холбоотой гэрээнүүд бүгд улсын нууц гэсэн үг. Гэвч зэвсэгт хүчнийхэнээр зөвхөн 11.8 хувийг нь л хийлгэсэн бөгөөд үлдсэн 88 хувийг компаниуд хийсэн байна. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчний нэрээр хаацайлан улсын нууцад оруулж байгаад бүх хулгай луйвраа хийсэн байна" гэлээ.
ҮЗЭХ: