УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүдийн 72.3 хувиар уг санал дэмжигдсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-ын тогтоол батлагдсанаар сонгуулийн тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоосноор Монгол Улсын улс төрийн шинэчлэл төдийгүй, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн хөгжлийн шинэ эрин үе ирж байна" гэв.
Тодруулбал,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон" хэмээв.
ҮЗЭХ: