УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан 20:00 цагийн байдлаар нөхцөл байдлын мэдээлэл өглөө.
Өнөөдрийн 20:30 цагийн байдлаар Ховд аймгийн Зэрэг суманд 5 гэр, Дарви суманд 7 гэр, Чандмань суманд 4 гэр унасан мэдээлэл байна. Мөн Завхан аймгийн Цэцэн-Уул сум, Сангийн далай багийн “Цэцэнхайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 247 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 12.04-ний өдрийн 16:00 цагийн орчим 14 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас хоёр гэр нурж унасан тухай мэдээллийг 12 дугаар сарын 04-ний өдрийн 18:40 цагт /18:57/ мэдэгдсэн. Мэдээллийн дагуу 2 гэр унасан байсныг тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоож ажилласан байна.