УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.11.30/-ийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан "Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье" гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ. Иймд УИХ-ын чуулганаар түүний хүсэлтийг хэлэлцэж, 52 гишүүнээс 29 гишүүн дэмжсэнээр тогтоолыг баталлаа.