ШУУРХАЙ: С.Бямбацогтын иргэдтэй хийх уулзалтад оролцохоор гэрээсээ гарсан 63 настай иргэн төөрч, амиа алджээ

ШУУРХАЙ: С.Бямбацогтын иргэдтэй хийх уулзалтад оролцохоор гэрээсээ гарсан 63 настай иргэн төөрч, амиа алджээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт эдгээр өдрүүдэд тойрогтоо буюу Ховд аймагт ажиллаж, иргэдээ сонсох уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Тэрбээр энэ сарын 24-ний өдөр Буянт, 25-ны өдөр Дуут, Мянгад сумдад ажиллаж, иргэдтэй уулзсан байна. 

Тэгвэл Мянгад суманд хийх уулзалтад оролцохоор гэрээсээ гарсан 63 настай иргэн сураггүй алга болсон бөгөөд тухайн иргэний цогцсыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ны олсон байна. Тодруулбал, Ховд аймаг, Мянгад сум Баянхошуу баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км, сумын төвд/ арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н /63 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.