Бусдад их хэмжээний мөнгөө залилуулсны улмаас амиа хорлосон байж магадгүй эмэгтэйн хэргийг шалгаж байна

Бусдад их хэмжээний мөнгөө залилуулсны улмаас амиа хорлосон байж магадгүй эмэгтэйн хэргийг шалгаж байна

Баянхонгор аймагт романс залилангийн хохирогч эмэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан гэх мэдээлэл цахим орчинд гарч, энэ нь олны анхаарлыг татаад байгаа билээ. 

Тэгвэл албаны эх сурвалжаас тус мэдээллийг тодруулахад "Энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймгмйн цагдаагийн байгууллагад хүн нас барсан" гэх дуудлага бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймгийн харьяат 30 настай эмэгтэй нь боомилж нас барсан нөхцөл байдал байсан. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Харин албан бус эх сурвалжаас уг хэргийн талаар лавлахад "Талийгаач нь түлээнийхээ амбаарт боомилж нас барсан байдалтай олдсон гэсэн. Мөн тухайн эмэгтэй нь бусдад их хэмжээний мөнгөө залилуулсан байж магадгүй байгаа" гэдгийг ойр дотныхон нь ярьсан байна лээ" гэв. Ямартай ч бусдад их хэмжээний мөнгөө залилуулсны улмаас амиа хорлосон байж магадгүй эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.