Яармаг дахь эмнэлэгт тариа хийлгээд бөөлжиж, таталт өгсөн 17 хүүхдийн арав нь эмнэлгээс гарчээ

Яармаг дахь эмнэлэгт тариа хийлгээд бөөлжиж, таталт өгсөн 17 хүүхдийн арав нь эмнэлгээс гарчээ

Яармаг дахь Эх, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэснийхээ бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн хэрэг өнгөрөгч Баасан гараг /2023.11.24/-т болсон. 

Тав хоногийн болсон эл үйл явдлын талаар тухайн өдөр Эрүүл мэндийн яамнаас “Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариурт соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакци өгсөн байна” гэх тайлбар өгч байв. Тэгвэл 17 хүүхдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өгөв. Тэдний өгсөн мэдээллээс 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарчээ. Нэг хүүхэд нь “Зүрхний хэрх” гэх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн байна. Харин үлдсэн зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэж байгаа ажээ.