"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар гэх иргэнийг эрх баригч МАН-ын захиас, даалгавраар жагсаал, цуглаан зохион байгуулдаг хэмээн харддаг. Тэгвэл тэрээр“Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр А.Отгонбаатар тэргүүтэй иргэд өнөөдөр /2023.11.28/ мэдээлэл хийж, "Удахгүй хийхээр төлөвлөөд байсан жагсаалаа цуцалж байна" гэж мэдэгдлээ.
Энэ үеэр "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар, "Хулгайчдын тухай яриад эхлэхээр өөр сэдвээр дардаг асуудал манай улсад бий. Хулгайчид мөнгө хулгайлдаг байснаа одоо бүр жагсаал хулгайлдаг болжээ. Нийгэм "нүүрсний хулгайчид"-ыг мартахгүй бол хэзээ нэгэн цагт хэрэг нь шийдэгдэнэ. Өчигдөр нүүрсний сонсголын товыг зарлалаа. Бид арванхоёрдугаар сарын 2-ны өдөр жагсаал хийх гэж байсан. Засгийн газраас нүүрсний сонсгол хийх гэж байгаа бол бид жагсаалаа хойшлуулья. Гол нь үнэн шударгаар шүүхийг хүсэж байна" гэлээ.
ҮЗЭХ: