Эмээлтийн "Өмхий мах"-ны гэх тодотголтой БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. Тэгвэл тус шүүх хуралд ирэх сарын 12-ны өдөр хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй тул шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулсан байна. Харин ирэх сард болох шүүх хуралд шүүгдэгчийг албадан ирүүлэхийг даалгалаа.
