ШУУРХАЙ: "Газар орны нэр өөрчилсөн" гэх Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ

ШУУРХАЙ: "Газар орны нэр өөрчилсөн" гэх Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ

"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн тухай хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-д заасан "Хууль бусаар газар орны нэр өөрчлөх" гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх даваа гарагт товлогдсон байна. Дээрх хүмүүст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.