Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс ирэх арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдохоор болоод буй. Тэгвэл 2359 хүний суудалтай Английн Колезиум театрт тоглох “Монгол хаан” монгол драмын эхний хоёр өдрийн тасалбар зарагдаж дуусжээ.
