Д.Мөнх-Эрдэнийг ар гэрийнх нь хүсэлтээр Улаанбаатарт байрлах Хорих 441 дүгээр анги руу шилжүүлжээ

Д.Мөнх-Эрдэнийг ар гэрийнх нь хүсэлтээр Улаанбаатарт байрлах Хорих 441 дүгээр анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж байсан Д.Мөнх-Эрдэнийг хүмүүжиж байсан хорих ангиас нь шилжүүлж, Улаанбаатар хотод байрлах хорих ангид авчирсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖуншина уу. 

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хотод байрлах ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр анги руу шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг ар гэрийнх нь хүсэлтээр ийнхүү хорих ангийг нь шилжүүлсэн байна. Д.Мөнх-Эрдэнийн түр уулзалтыг хориглосон шийдвэрийн хугацаа дууссан бөгөөд тэрбээр түр болон урт хугацааны уулзалтуудаа эдэлж байгаа аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр луу өдөр

34 минутын өмнө