АН-ын "Олуулаа клуб"-ын нээлтэд Ц.Элбэгдорж оролцож, "Хүний эрх чөлөөг хамгаалахын төлөө тэмцээрэй" гэж захижээ

АН-ын "Олуулаа клуб"-ын нээлтэд Ц.Элбэгдорж оролцож, "Хүний эрх чөлөөг хамгаалахын төлөө тэмцээрэй" гэж захижээ

АН-ын дэргэдэх "Олуулаа клуб"-ын нээлт өчигдөр /2023.11.02/ болсон байна. Тус клубийн нээлтэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, санал бодлоо илэрхийлжээ. 

Тэрбээр энэ үеэр, "Ардчилсан нам хууль батлах хэмжээнд хэзээ ч олуулаа болж байгаагүй. Албан тушаал авах гэсэн арга барилаар биш өөр байгаарай. Монголын ард түмэн мундан болсон, улс төрчдийн хэн нь, хэн вэ гэдгийг сайн мэддэг болсон. АН хэрэв амжилт гаргая л гэж бодож байгаа бол эрх баригчидтай өрсөлдсөн шиг өрсөлдөж байж л амжилт гаргана шүү. Тэдэнтэй ярьж тохирч амжилтад хүрэхгүй шүү гэдгийг хэлье. Хувь хүний эрх чөлөөг хамгаалж, хувийн орон зай, бизнесийн боломжийг нь буцааж авч ирэхийн төлөө тэмцээрэй. МАН ингэж чадахгүй" гэжээ. 

Сонирхуулахад, анх 2000 оны эхээр АН-ын дэргэдэх "Олуулаа клуб"-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачилж, нээж байжээ. Харин өдгөө тус клубийг түүний хуулийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр үргэлжлүүлэн авч явах гэж байгаа ажээ. Харин өчигдөр болсон "Олуулаа клуб"-ийн нээлтэд АН-ын тэргүүн дад дарга С.Баярцогт, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, нийтлэлч Б.Баабар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлжээ.