УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх асуудлын тухай ярьсан юм.
Тэрбээр, "НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох шийдвэрийг анх 2014 онд АН-аас гаргаж, далд эдийн засгийг ил болгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Одоо үүнийг таван хувь болгохыг Б.Жавхлан сайд тэргүүтэй хүмүүс дэмжих хэрэгтэй. Мөн тухайн үед бүгд НӨАТ төлдөг болох систем рүү шилжихийг зорьсон. УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал маш зөв. Хэдэн хүн санал өгсөн нь чухал бус хэрэгжүүлэх л ёстой. ААН-д маш их дарамт үүсэж байгаа. Үүнийг нэг их талцалгүй шийдмээр байна" гэлээ.
ҮЗЭХ: