Х.Ганхуяг: Хүнсний дэлгүүр, дугуй засварын зөвшөөрлийг шинээр нэмж И-Монголиад бүртгэсэн нь Зөвшөөрлийн хуулийг зөрчиж байна /ВИДЕО/

Х.Ганхуяг: Хүнсний дэлгүүр, дугуй засварын зөвшөөрлийг шинээр нэмж И-Монголиад бүртгэсэн нь Зөвшөөрлийн хуулийг зөрчиж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Зөвшөөрлийн хуулийг гууль болгож байгаа талаар асуудал хөндлөө.

Тэрбээр, "Зөвшөөрлийн хулийн дагуу ямар нэг зөвшөөрлийг бүртгэл нэрээр, лиценз нэрээр шинээр бий болгохгүй байх талаар маш тодорхой заасан. Мөн тухайн хуулийнхаа 8.1, 8.2-т яг ийм зөвшөөрлүүд байна гээд маш тодорхой заасан байгаа. Гэтэл И-Монголиа платформ дээр И-Бизнес гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр шинээр нэмсэн байна. Үүнд мухлагийн зөвшөөрөл, найман нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл, дугуй засварын зөвшөөрөл гээд байж болох бүх зөвшөөрлийг дахин бий болгож оруулсан байна. Зөвшөөрлийг шинээр бичүүлэхэд хэд хэдэн хуулийн заалтад маш тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт нээлттэй сонсгол явуулах, хоёрдугаарт ЗГ-ийн дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэх, ЗГ-аар хэлэлцүүлэх ёстой гэж маш тодорхой зааж өгсөн. Хэрвээ зөвшөөрөл олгох бол хуулиар зохицуулна гэж тодорхой заасан байхад И-Бизнес дээр 100 гаруй бүртгэл нэрээр шинэ зөвшөөрөл оруулсан байна. Бидний баталсан хуулийг яаж гууль болгож байгааг үүнээс л харж байна" гэлээ.

ВИДЕО: