УИХ-ын чуулганч өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох талаар тогтворжуулалтын сантай холбоотой асуудлыг хөндлөө.
Тэрбээр, "Ч.Хүрэлбаатар зурагтаар худлаа ярьсан байна лээ. Нүүрсний үнэ, төсвийн орлого гэнэт унах учраас НӨАТ-ын урамшууллыг нэмж болохгүй гэж худлаа ярьж байна лээ. Уг нь төсвийн тогтворжуулалтын санг Б.Жавхлан тэргүүтэй хүмүүс идчихсан. Тогтворжуулалтын сан гэдэг нь түүхий эдийн үнэ өссөн үед илүүдлийг хадгалж байгаад төсөв алдагдалтай үед нь нөхөх ёстой байхад Ч.Сайханбилэгийн үеэс зүгээр л төсвийн цоорхойг нөхдөг болсон. 2019 оны үеэс эхлээд тогтворжуулалтын сангийн 1 их наяд 309 тэрбум төгрөгийг төсвийн цоорхойгоо нөхөхөд ашиглажээ. Энэ нь НӨАТ-тай огт холбоогүй. Тогтворжуулалтынхаа санг хуулийн дагуу сэргээгээд ашигла” гэлээ.
ВИДЕО: