Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 25 асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж танилцууллаа.
Тэрбээр, "Иргэд төрийн албанаас үйлчилгээ авахдаа нэгээс илүү шат дамжихгүйгээр хүссэн үйлчилгээгээ авах ёстой учраас процессын дахин инженерчлэл хийсэн. Ингэхдээ хэд хэдэн зарчмыг баримталсан. Нэгдүгээрт иргэн болон төрийн албан хаагч хоёрыг сэтгэл ханамжтай байлгахад анхаарсан. Хоёрдугаарт ил тод байх, гуравдугаарт түргэн шуурхай байдал болон амар хялбар байх гэсэн зарчмыг баримтална. Нийслэлийн есөн дүүргээс иргэд үйлчилгээ авахад нэг иргэнд 23-34 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Мөн аль хэдийнээ халсан байх ёстой цаасан баримтуудыг иргэдээс шаардсан хэвээр байна. Иймд процессийн дахин инженерчлэл хийж төрөөс үйлчилгээ авч буй иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болох бөгөөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ" гэлээ.
ҮЗЭХ: