Нүүрсний гэх тодотголтой хэргийн сонсголын талаар болон Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нарт хэзээ хариуцлага тооцох тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулллаа.
ШУУД:
Тэрбээр, "Нүүрсний сонсгол 12 дугаар сарын эхээр болохоор товлогдсон. Одоогоор хууль хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нэрс зарласан бөгөөд хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Шалгагдаж байгаа хэргүүд эхнээсээ шүүх рүү шилжсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэслэн тогтоогдоогүй байхад бид улс төрийн хариуцлага ярих нь өрөөсгөл. Харин шүүхээр таслагдаж,, гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст хариуцлага тооцож, УИХ-ын болон намын гишүүний үүргээс нь чөлөөлсөн тохиолдол багагүй бий.
Хотын дарга Х.Нямбаатарын өчигдөр танилцуулсан зүйлс нь хотын дарга асанг баривчилсан хэрэгтэй уялдсан эсэх болон ямар байдлаар энэ процесс явсныг сайн мэдэхгүй байна. Мэдэж байгаа зүйл байхгүй байгаа учраас тайлбар өгөх боломжгүй.
АТГ-аас ногоон автобустай холбогдуулан 25 орчим хүнийг шалгаж байгаа. Ж.Сүхбаатар гишүүн болон Д.Сумъяабазар нар тодорхой хариуцлага хүлээж улс төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд намын бүлэг болон холбогдох албан тушаалуудаас чөлөөлөгдсөн. Түүнээс цаашхи асуудлуудыг бид зохицуулж болохгүй. Хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээд, гэм буруутай эсэхийг тогтооно" гэлээ.