Д.Амарбаясгалан: "Эрдэнэс таван толгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилно /LIVE/

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс таван толгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилно /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ болж нийт 25 асуудлыг хэлэлцэж, хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна. 

Тэрбээр, "Гадаад валютын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах зорилготоор бүрэн эрхт төлөөлөгч томилогдон, зургаан сарын хугацаатай ажилласан. Энэхүү бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын үр дүнг УИХ-д танилцуулсанаар УИХ-аас дахин зургаан сарын хугацаатай ажиллуулах тогтоол гаргасан. Улмаар аравдугаар сарын 26-ны өдөр томилогдох хугацаа дуусч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан байдлаы танилцуулгыг хийлээ. Ийнхүү 11 дүгээр сарын 26-ны өдөр хуулийн дагуу бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулах нь зөв гэдэг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар ярилцаж шийдвэрлэлээ. Тэр хүртэлх хугацаанд бүрэн эрхт төлөөлөгчийн санал болгосны дагуу дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулна" гэлээ.

ҮЗЭХ: