УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бидний хувьд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо уг асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах эрхтэй. Мөн хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хуулийн төсөл боловсруулж болно гэж харж байгаа" гэдгийг хэллээ.