Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ-өөр ажилласан Ж.Ганбат Засгийн газрын хуралд өнөөдөр ажлаа тайлагнана

Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ-өөр ажилласан Ж.Ганбат Засгийн газрын хуралд өнөөдөр ажлаа тайлагнана

Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн сарын 27-ны өдөр /2023.10.27/ хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсон.

Улмаар тус компанид сүүлийн 11 сарын хугацаанд бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан Ж.Ганбат, Х.Мөнхжаргалд тамгаа гардуулан өгсөн. Тэгвэл Ж.Ганбат Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ажлаа тайлагнах аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийн дагуу 30 хоногийн дараа Эрдэнэс Тавантолгой ХК-д дахин онцгой дэглэм тогтоож БЭТ, гүйцэтгэх захирлын аль нэгийг томилно гэж буй.БЭТ-ийн ажиллах хугацааг сунгах Засгийн газрын тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дүгнэлт гаргана. Засгийн газрын холбогдох шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэнэ.