Б.Жаргалан: МАН засаг барьж байх үедээ зөвхөн нүүрс, зэсээс 150 их наядын орлого олсон ч үүгээр өөрсдөө л тансагласан

Б.Жаргалан: МАН засаг барьж байх үедээ зөвхөн нүүрс, зэсээс 150 их наядын орлого олсон ч үүгээр өөрсдөө л тансагласан

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан намын дэргэдэх Хүний Эрхийн хорооны дарга Д.Ганбаяр, Ардчилсан намын гишүүн Ц.Уянга нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан "Өчигдөр төрийн ордонд Хүүхэд хамгааллын асуудлаарх сонсгол болж өнгөрсөн. Сонсголд оролцож байгаа мэргэжилтэн, гишүүд, холбогдол бүхий хүмүүсийн идэвх маш сул ийм байдалтай сонсгол болж өнгөрлөө. Төсөв хэлэлцэж байгаа учраас бид бүхэн маш завгүй банйа гэсэн хариултыг өгсөн. Бид улс орноороо зөвхөн төсөв, мөнгөтэй зүйл дээр ач холбогдол өгдөг, хүүхдийн эрх ашгийг хамгаалах зүйл дээр дуугардаггүй, оролцдоггүй болсон байна. Анх удаа төсөв 20 их наядыг давлаа. Гэтэл энэ жил өмнөх жилийн төсвөө 30 гаруй хувь нэмэгдүүлээд явж байна. Бид данхайсан төсөвтэй улс боллоо. МАН-ын Удирдах зөвлөлийн томилгоогоор төрийн өмчит байгууллагуудын балансыг нэмэхийн бол төсөв болон төрөөс бүрэн хамааралтай болж байна.

Сонгуулийн жил үрэлгэн төсөв оруулж ирж байгаа нь сонгогчдын саналыг худалдаж авах бодлого юм. Эрх баригчдын дур зоргоороо ажиллаж байгааг хязгаарлахын тулд орлого талаа маш их тоо тавьж төсөөлсөн байгаа юм. Энэ бол боломжгүй.

УИХ-ын гишүүд, сайд дарга нар мөнгөтэйн зовлонг амсаж байна гэж ярьж байна. Хэт өндөр тоонууд орлогын төсөөллөөр тавьсан 60 сая тонн нүүрс экспортлох гэж төсөөлж гэтэл бид энэ жил анх удаа 50 сая тонныг гаргасан. Гэвч энэ нь гадаад зах зээл, урд хөршийн худалдан авалтаас бүрэн хамаарна. МАН засаг барьсан энэ үед манай улс гадаад зах зээлийн маш таатай орчинд явж ирлээ.

Зөвхөн нүүрс, зэсний орлогоос 150 их наядын орлого олсон байна. Гэтэл бид энэ мөнгөөр эдийн засгаа тэлж чадав уу, бусад салбарууддаа хөрөнгө оруулав уу, чинээлэг дундаж давхаргууд бий болов уу харамсалтай нь аль аль нь үгүй. Тэд зөвхөн өөрсдийн тансаглалд энэ их баялагийн орлогыг зарцуулжээ.

ХЭҮК-ын төсөв 5 тэрбум байхад АТГ-ын төсөв 46 тэрбум байна. Гэтэл авлигын индексээр бид жил бүр ухарсан үзүүлэлттэй байна. Уул уурхайн салбарын өсөлт дарга ангийг тэжээж, баялагийн тэгш бус байдлыг гааруулж байна. Өнөөдөр бид ирээдүгйээ өөдрөгөөр төсөөлөх боломж алга" гэлээ. 

ҮЗЭХ: