Н.Ганибал: Тусгай хэлтсийн хүмүүс хорих ангид очиж, Д.Мөнх-Эрдэнийг дарамталсан гэдэг нь тодорхой болсон /ВИДЕО/

Н.Ганибал: Тусгай хэлтсийн хүмүүс хорих ангид очиж, Д.Мөнх-Эрдэнийг дарамталсан гэдэг нь тодорхой болсон /ВИДЕО/

Ардчилсан Намын бүлэг ковидын үеийн төсвийн сонсгол болон хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Хоригдож байгаа хүмүүст хүний эрхийн ноцтой зөрчил гарч буйг Д.Мөнх-Эрдэнийн хэргээс тодорхой мэдэж авлаа. Иргэн ял эдлээд, хорих газар байх хугацаанд давхар ялладаг асуудал Д.Мөнх-Эрдэнийн хэрэг дээр үүссэн байна. Тодруулбал, Тусгай хэлтсийн хүмүүс түүний хоригдож буй хорих ангид очиж, санаатай дарамталсан нь тодорхой болсон. Үүнийг таслан зогсоохын төлөө АН-ын бүлэг өнөөдөр энэ асуудлыг авч хэлэлцлээ. Хорих ангийн тусгай журам зөрчсөн гэх асуудлаар Д.Мөнх-Эрдэнэ дээр үйл ажиллагаа явуулсан байна. Иймд хоригдож буй мянга мянган хоригдлуудад тулгардаг хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын төлөө АН-ын бүлэг ажиллана” гэлээ.

ВИДЕО: