Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2023.10.23/ болсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Бүх зүйлийг нууцын зэрэглэлд оруулчихаад улс орныг яаж тонон дээрэмдэж буйг иргэд харж байгаа. Ковидын үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд маш сайн ажилласан. Гэхдээ зарцуулалт дээр Ардчилсан намын бүлэг үнэн шударга сонсгол явуулахыг хүсч байгаа. Хэрэв шинжээчгүй хийвэл бид хийхгүй. Учир нь маш олон материал нарийн судалдаг гэдгийг өмнө нь хүүрсний сонсголд ажиллаж байсан хүний хувьд маш сайн мэдэж байна. Бид ямар хүн гүтгэх гэж энд сууж байгаа биш. Заавал шинжээчтэй хийх хэрэгтэй" гэлээ.
ВИДЕО: