Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2023.10.23/ болсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Коронагийн үед бусад яамд хэмнэлтийн горимд шилжсэн. Гэтэл Эрүүл мэндийн яаманд оны сүүлээр санхүү мөнгө нь багтахаа байсан. Оны төгсгөл рүү мөнгө нь илүү гараад хаа хамаагүй зарцуулж эхэлсэн. Жишээ нь эрүүл мэндийн яамны харьяа Хан-Уул дүүргийн эмнэлэгт 50 тэрбум төгрөг илүү гараад, 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барина гээд, зураг төсөл хийлгээд явж байсан" гэлээ.
ҮЗЭХ: