Б.Дэлгэрсайхан: Автобусны тендерийг дахин зарласан. Өвөл шинэ автобус үйлчилнэ /LIVE/

Б.Дэлгэрсайхан: Автобусны тендерийг дахин зарласан. Өвөл шинэ автобус үйлчилнэ /LIVE/

Мандал чиглэлийн 240 км төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы өөрийн хөрөнгөөр барьсан гэдэг. Гэтэл Хятадын тал хамгийн эхэнд "2004 оны хоёр улсын хэлэлцээр"-ийн дагуу Ганцмод-Гашуунсухайттай, Сэхээ-Шивээхүрэн боомттой холбох ажлыг хийх талаар мэдэгдсэн байдаг. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрбээр, "Автобусны парк шинэчлэлт, метроны асуудал зэрэг олон асуудлыг судалж байгаа. Нэгдүгээрт автобусны асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна. Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж амжина. Ханги-Мандал чиглэлийн төмөр замын тухайд хавар ашиглалтад орно. Хятадын талаас олон жил тулгамдсан асуудлаа эхлэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн тул түр хугацаанд хойшлоод байгаа нь үнэн. Гэхдээ Хятад Улс холбох боломжтой бүх төмөр замыг холбоно гэдгээ мэдэгдсэн" гэлээ.

ШУУД: