Украины Харьков мужийн Коротич тосгоны шуудангийн терминал руу өнгөрөгч шөнө оросууд халдлага үйлдсэний улмаас шуудангийн компанийн 6 ажилтан газар дээрээ нас барж, 16 хүн шархадсан талаар BBC зэрэг олон улсын томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Харин шархадсан 16 хүний наймынх нь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд терминалын барилга эвдэрч, гал гарсан байна. Тус халдлагыг оросын тал магадгүй S-300 пуужингаар үйлдсэн хэмээн олон нийт таамаглаж байгаа аж. Тус пуужин нь алсын тусгалтай, дэлбэрэлтийн хамрах хүрээ нь өргөн хүрээг хамардаг гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC