Өөрийгөө "Жокер" хэмээж АН-ын үйл ажиллагааг шүүмжлэх болсон иргэний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байна гэж мэдэгджээ

Өөрийгөө "Жокер" хэмээж АН-ын үйл ажиллагааг шүүмжлэх болсон иргэний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байна гэж мэдэгджээ

Ардчилсан намыг сулруулах нь Монголын ардчиллыг сулруулж, аль нэг улсыг аялдан дагадаг болох эрсдэлтэй гэж хэлэх иргэд цөөнгүй байдаг. Харин сүүлийн жилүүдэд АН-ын  үйл ажиллагаа муудаж, сулруулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө, оролцоо их байдаг гэдэг. 

Тухайлбал, АН-ын лидерүүдийн нэр хүндийг сүүлийн 10 жилийн хугацаанд нийгэмд унагах ажиллагаа Х.Баттулгыг хийсэн гэдэг бол мөн түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт нар шоронд орж, улмаар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг ч хуулийн байгууллага шалгаж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоноор энэ бүх хэлмэгдүүлэлт зогссон гэж хэлэх хүмүүс ч байдаг. 

Харин өнгөрсөн хоёрдугаар сар /2023.02/-д АН-ын даргаар Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх бүртгэснээр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын маргаанд цэг тавьсан гэж болно. Гэтэл сүүлийн үед А.Авар гэх иргэн өөрийгөө "Жокер" хэмээн нэрлэн, нүүрээ будаж АН-ын үйл ажиллагаанд оролцож, тус намын удирдлагуудыг ч шүүмжлэх болсон нь олны иргэдийн анхааралд ороод байгаа. Мөн түүнд зарим иргэд таагүй хандаж энэ хэмжээгээр АН-ын нэр хүнд ч муудаж байгаа гэхэд болно. 

Тэгвэл "жокер" гэх иргэн А.Аварын ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа талаар АН-ын гишүүн М.Чимэддорж мэдээлжээ. Учир нь иргэн А.Авар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын "Хөх туг" хэмээх аянд бараа бологчоор явсан аж. Хачирхалтай нь Х.Баттулга "Хөх туг" хэмээж зарим аймагт очиж, иргэдтэй уулзахдаа "АН-ын нэр, логог өөрчлөх санал асуулга" авч явсан байдаг.