Монголчуудыг дорд үздэг Оросууд өөрчлөгдөж “манай асуултад бүгд босож хариулдаг болсон" нь Ромын Пап, Э.Макроны айлчлал гээд Монгол Улсын гадаад харилцаа нөлөөлж байна уу

Монголчуудыг дорд үздэг Оросууд өөрчлөгдөж “манай асуултад бүгд босож хариулдаг болсон" нь Ромын Пап, Э.Макроны айлчлал гээд Монгол Улсын гадаад харилцаа нөлөөлж байна уу

Хятадын "Бүс ба зам" санаачилга буюу орчин үеийн торгоны замын бүтээн байгуулалт нь тус улсын гадаад бодлого, зорилгыг илтгэн харуулсан үлэмж хэмжээний төсөл гэдэг. Учир нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон орон Хятадаас зээл авч, дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулсан байдаг. Иймд нэг талаар Хятадын "Бүс ба зам" санаачилгыг “өрийн хавх” гэж шүүмжлэх нь ч бий. 

-ОХУ-ЫН В.ПУТИН МАНАЙ УЛСЫН СОНИРХДОГ БҮХ АСУУДЛУУДАД САЙД НАРААРАА ХАРИУЛТ ӨГҮҮЛЖЭЭ-

Тэгвэл энэ долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотод “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гуравдугаар чуулга уулзалт болж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Мөн Кени, Чил, Унгар, Этиоп, Нигер, Шри Ланкь, Конго, Камбожи, Лаос, Египет, Серби, Индонез, Тайланд, Казахстан, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан, ОХУ, Мозамбик, Вьетнам, Аргентин, Туркменистан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төр, засгийн 30 орчим тэргүүнүүд Хятадад цуглаж, “Бүс ба Зам” уулзалтад оролцсон. 

"Бүс ба Зам" чуулга уулзалтын үеэр У.Хүрэлсүх, В.Путин нар уулзлаа. 2023.10.18

Тус чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Тус уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.Новак, Тээврийн сайд В.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулжээ.

Тодруулбал, тус уулзалтад манайд оросоос нийлүүлдэг шатахуун, эрчим хүч, төмөр зам хариуцсан сайд, дарга оролцож асуултад хариулт өгч.

Уулзалтад оролцсон ОХУ-ын сайд нар

Мөн тус уулзалтын үеэр манайд түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлэхээ Оросууд амлаж, Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх талаар санал солилцжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө, “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин холбогдох бүх сайд нартайгаа ирж, манай улсын тавьдаг, сонирхдог бүх асуултад сайд нараараа хариулт өгүүлж, удахгүй болох Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр тодорхой шийдвэрүүд гаргахыг даалгасан. Манай сонирхдог асуултууд болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын шинэчлэл, татвар тарифын хөнгөлөлт зэрэг асуудлаар Ерөнхийлөгч нарын түвшинд үр дүнтэй яриа өрнүүлсэн” гэж мэдэгдсэн юм.

ВИДЕО: 

-МОНГОЛЧУУДЫГ ДОРД ҮЗДЭГ БАЙСАН ОРОСУУДЫН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА УУ-

Тэгвэл орос дарга нар манай төмөр зам, шатахуун, эрчим хүчний асуудалд нэг бүрчлэн хариулт өгч, бидэнд нааштай хандахад юу нөлөөлөв гэдэг нь анхаарал татаж байна. Тэд манай улсын “гуравдагч хөршийн харилцаа” маш амжилттай явааг мэдэж байгаа. 

Тухайлбал, манай улсад энэ жил Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Ромын пап Францис гээд томоохон айлчлалууд болсон. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчилсан бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ, БНСУ-д айлчилж гадаад харилцаа, гуравдагч хөршийн бодлогын хувьд манай улс амжилттай яваа. Нөгөө талаар энэ бүх айлчлал бол Монгол Улсын ардчиллын үнэ цэнэ юм.

Цаашлаад манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн авах гэсэн барууны орнууд ч нэмэгдэж байна. Тухайлбал, Франц Улстай хамтарч ураны төслийг эхлүүлэх гэж байна. Харин АНУ, Герман, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд газрын ховор элемент авъя гэдгээ ч мэдэгдээд байна. Энэ бүх гадаад харилцааны амжилтууд нь монголчуудыг үргэлж дорд үзэж, шоглодог оросуудад нөлөөлсөн байх талтай. Мөн дээрх уулзалтын үеэр Монгол, Украин гэсэн хоёр улсад тогтоосон гэдэг 68 хувийн татвараа ОХУ эргэж харна гэдгээ хэлж. Товчхондоо, энэ өндөр татвар манай улсыг орос руу экспорт хийх ямар ч боломжгүй болгодог.