Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +12...+14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
