Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл их удаан яригдаж байгаа ч огт шаардлага хангаагүй байна /LIVE/

Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл их удаан яригдаж байгаа ч огт шаардлага хангаагүй байна /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна. 

Энэ Үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, "Монгол Улсад таван ядуу хүн тутмын хоёр нь хүүхэд байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн энэ төсөл их удаан яригдаж байгаа ч шаардлага хангаагүй байгааг энд онцлон хэлье. Тодруулбал, зорилгоос нь харахад л тогтолцоогоо хамгаалах гэсэн утгай байна. Хүүхэд хамгааллын ажлыг зарчмыг тогтолцоонд суурилж тодорхойлохгүй. Сэтгэлгүй хандаад байна. Энэ асуудлыг хариуцаж буй яам өөрөө хөдөлмөрийн яам. Гэтэл хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа явдлыг  хамгаалах заалт огт ороогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 142.4 дээр 13 хүрсэн хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтооно гэсэ байгаа. Гэтэл хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах тухай тус хуульд огт тусгагдаагүй байгаа нь НҮБ-ын хүүхдйин эрхийн кинвенцид нийцээгүй байгаа юм" гэлээ.

ШУУД: