УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир, "Хүүхэд хамгааллын хулийг ярихаар Хүүхэд нийгмийн хамгаалал, боловсролын сайд хоёрын асуудал юм шиг хандаж байна. Хүүхдийн асуудал бол маш өргөн хүрээтэй. Төсөв хэлэлцэхэд бүх гишүүд байдаг шиг хүүхдийн асуудалд хамаарахгүй яам, засгийн газар гэж байхгүй. Хэдэн камерны асуудал яриад, тогтолцоог нь босоо болгоод, хороо сум дээр хэдэн нийгмийн ажилтан тавиад үр дүн гарахгүй.
Тогтолцоогоор нь өөрчилж, бүх засгийн газар, бүх яам, тамгын газрууд нь нэгдэж байж үр дүн гарна.
Гэтэл ХНХ яам нэг хууль батлуулаад л хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэгтэй холбоотой асуудал арилна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Тийм учраас энэ удаагийн хуулийн өөрчлөлт хэлбэр төдий болох нь гэж миний хувьд харж байна. Энэ хууль гэр бүлийн хуультайгаа ч уялдаж орж ирээгүй.
Мөн бид хүүхдээ мэдэж, танихаа больсон юм билээ. Хүүхдийг хэрхэн өсгөж, хүмүүжүүлж байгаа тал дээр нас насанд нь тохирсон хөтөлбөр алга. Иймд боловсрол, сургалтын үйл ажиллагаа, ЕБС-ын хичээлийн хөтөлбөрт амьдрах урлаг, хүн хүнээрээ байх, хүнийг хайрладаг байх төрлийн хичээлийг ордог болох шаардлагатай байна" гэлээ.
ҮЗЭХ: