Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.18/ болж, зарим шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, тэрбээр "ногоон автобус"-ыг нийлүүлсэн "Тэнүүн огоо" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, автобус худалдан авах олон улсын нээлттэй тендер зарлаж байна гэж мэдэгдлээ. Мөн Улаанбаатар хотын даргын нэгдүгээр орлогчоор П.Сайнзоригийг, хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч О.Номинчимэгийг томилж байгаа гэж мэдэгдлээ.
Сонирхуулахад, П.Сайнзориг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнөөдөр болсон Засгийн газрын хурлаар өөрийн хүсэлтээр тус албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Харин О.Номинчимэгийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.