Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар допингийн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, "Үндэсний их баяр наадам болсны дараагаар допингийн асуудал яригдаж эхэлдэг. Иймд үндэсний бөхийг тойрч буй допингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар спортын холбоод хэлэлцүүлэг хийж, олон нийттэй санал солилцож, зөвшилцсөний үндсэн дээр үндэсний бөхөд цаашид допингийн асуудлаар хяналт, шалгалт хийх шаардлагатай юу гэдгийг эргэж харна. Олон улсын жишгийг харвал үндэсний спортод допингийн шинжилгээ авдаг явдал нийтлэг биш. Тухайлбал Японы сүмо бөхөд допингийн шинжилгээ авдаггүй. Харин эсрэгээрээ допингоос үүдэлтэй хор хөнөөл нь хувь хүний эрүүл мэнд зэрэг олон асуудалд хэр сөрөг нөлөө үзүүлдэг талаар ухуулан таниулах ажлыг хийдэг. Харин олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдад заавал шинжилгээг хийх ёстой" гэлээ.
ҮЗЭХ: