Д.Амарбаясгалан: Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас манай улсад таван зөрчил арилгах шаардлага тавьсан ч биелүүлээгүй байгаа /LIVE/

Д.Амарбаясгалан: Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас манай улсад таван зөрчил арилгах шаардлага тавьсан ч биелүүлээгүй байгаа /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар манай улс ирэх оны олимпод цагаан туган дор оролцох эрсдлийг арилгахын тулд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Монгол Улс 2024 оны олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүсч болзошгүй байгаа тул энэ оны есдүгээр сарын 20-нд Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажилласан. Допингийн эсрэг байгууллага нь хаагдмал, Засгийн газраас шууд үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Засгийн газраас нягт хамтран ажиллалаа. Дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны 12 дугаар сарын 2-нд нэг болон хоёрдугаар шатад багтах кодын нийцтэй асуулгад багтах квотын дүнгээр Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 нийт 24 зөрчлийг арилгах шаардлагыг ирүүлсэн байдаг.

Ийнхүү ноцтой зөрчлийг 2023 оны гуравдугаар сарын 2-ны дотор, чухал зөрчлийг зургаадугаар сарын 2-ны дотор, ерөнхий зөрчлийг есдүгээр сарын 2-ны өдрийн дотор арилгах үүрэг хүлээлгэсэн байдаг.

Харамсалтай нь эдгээр үүргийг цаг тухайд нь бүрэн биелүүлж чадаагүйн улмаас Олон Улсын допингийн эсрэг байгууллагын зүгээс манай Монгол Улсад хязгаарлалт хийх алхамыг хийж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан сая болж өнгөрсөн Азийн спортын наадамд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн биеэр оролцсон. Энэ үеэр допингийн холбооны хуралд оролцож, Монгол Улсад нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд асуудлуудаа шийдвэрлэх хугацаа өгсөн.

Допингийн холбоонд чухал, ноцтой гэж үзсэн таван зөрчлийг арилгах үүрэг өгсөн байдаг. Үүнд:

  1. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх,
  2. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнлд тусгагдсанспортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаарлагад нийцэж байгаа эсэх
  3. Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулыг хэрэгжүүлсэн эсэх,
  4. Шинжилгээний бүртгэлийн сэн дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжилсэн эсэх,
  5. Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохмион байгуулж байга эсэх гэсэн таван шаардлагыг өнөөдрийн байдлаар хангаж ажиллаж чадаагүй байна.

Монгол Улсын Засгийн газар болон Допингийн эсрэг холбоотой хамтран ажиллах шаардлага тулгарсан тул дараагийн шинэ удирдлагыг сонгосон. Шинэ удирдлагаар Ц.Уугангэрэл хурандаа сонгогдсон.

Цаашид энэ байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй ил тод, нээлттэй болгох, Допингийн эсрэг байгууллагыг нэг, хоёр хүний эрхшээлд байдаг байдлыг бүрэн арилгаж, төлөөлөн удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй болгох талаар хэлэлцэж байна" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө