ТОМИЛОЛТ: В.В.Путин "ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангах"-аа мэдэгдэв

ТОМИЛОЛТ: В.В.Путин "ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангах"-аа мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өчигдөр орой уулзаж, Монголын бараанд ноогдуулж буй татварыг бууруулахаар тохиролцсон талаар бид мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл уулзалтын үеэр мөн Төрийн тэргүүн нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин "ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангах"-аа мэдэгдсэн бол Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар боллоо. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө