Ж.Батзандан: Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг хуралдуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах гэж байна

Ж.Батзандан: Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг хуралдуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах гэж байна

Өнөөдөр /2019.05.31/ 401-р хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар очиж ажиллав. Энэ үеэр 401-р хорих ангийн дарга Д.Тулга, хяналтын прокурор Д.Цэнгэлмаа нар байлцав.

Ял эдэлж буй хүмүүстэй уулзах үед хуулийн дагуу бичлэг хийх боломжгүй тул тэд уулзахын өмнө болон уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ж.Батзандан: 401-р хорих ангид хууль зөрчсөн зүйл, дарамт шахалттай зүйл, тагнах шахалттай зүйл, хүний эрхийг зөрчсөн зүйл ажиглагдсан уу? Содномдаржаа, Чимгээ нарыг гурав дөрвөн жилийн өмнө Төв аймгийн хорих ангийн подвальд ямар агааржуулалтгүй байранд хорьж, ямар ч халаалтгүй байранд хорьж, тамлаж, эрүүдэн шүүлсэн бичлэг ил болсон. Эрүү шүүлтйийн асуудлыг ЦЕГ шалгаад, найман хүнийг яллагдагчаар татаад явж байгаа. Одоо энд тийм асуудал гараагүй байх гэдэг итгэл үнэмшил байна.

Д.Цэнгэлмаа: 401-р хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт ял эдлэлтийн хяналтыг Прокурорууд тавьдаг. Тус ангид гуравдугаар сарын 20-ны өдрөөс ЧИмгээ, Содномдаржаа нар ирж хэвтэж эмчлүүлж байгаа. Энэ эмнэлгийн үйл ажиллагаанд ахуйн нөхцөлтэй мөн алба хагчдын ёсзүйд прокурор хяналт тавьж ажилладаг. Чимгээ, Содномдаржаа нарын хүний эрх зөрчигдсөн асуудал байхгүй. Тагнах, чагнасан, эрүүдэн шүүсэн, хууль бусаар харьцан асуудал байхгүй. Бид хорих ангид ирж ажиллах хугацаандаа эдгээр хүмүүстэй уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авч байгаа.

Мөн өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэйгээ уулзах уулзалт хэвийн явагдаж байгаа бөгөөд энэ талаар гомдол санал гараагүй байна.

Ж.Батзандан: УИХ дээр Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хилсээр хэрэг тохож хүний эрхийг нь ноцтой зөрчсөн гэдэг асуудлаар ОУПХ-оос гарсан санал дүгнэлтийг судлах ажлын хэсэг Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа. Түр хорооны долоон гишүүн гурван 7 хоног ажиллаад, үнэхээр Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүний ёсноос гадуур тамласан байна гэсэн ОУПХ-ны санал дүгнэлттэй санал нийлж байгаа. Ер нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Содномдаржаа, Чимгээ нарыг хөдөлбөршгүй нотлох баримтаар нотлолгүйгээр ял өгсөн байна гэдэг дүгнэлт рүү Түр хороо, түр хорооны гишүүд орж байгаа. Тэдэнд хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаа руу цогцос хаясан явдал хүртэл бий. Үүнийг АТГ-ын ажилтнууд хийсэн байх. Энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна. Хэрэг хүлээлгэхийн тулд ялтнуудыг өрөөнд нь оруулж өдөр шөнөгүй дарамтлуулсан бичлэг ч ил болсон. Энэ бичлэгийг сэтгүүлчид болон УИХ-ын гишүүдэд үзүүлсэн, удахгүй олон нийтэд үзүүлнэ. Монгол улсын нэг ч иргэн эрүүдэн шүүх замаар хилс хэрэг тохоож, яргалж болохгүй.

Иймээс Шударга иргэдийн эвслээс Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардаж бүх ард түмний гарын үсэг цуглуулах ажлыг орон даяар эхлүүлж байгаа.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдааныг хуралдуулж Содномдаржаа, Чимгээ нарыг суллуулах арга хэмжээ авч буй гэдгээ дуулгая.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ