Улсын 318 тэрбум төгрөгөөр худалдаж авсан "ногоон автобус"-нууд хуучин гэх асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгөөд байна. Тэдний хүсэлтийг маргааш /2023.10.04/ болох Засгийн газрын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх бололтой.
Харин тэдний оронд хэн томилогдох бол гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Иймд энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2023.10.03/ болох байсан ч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Германд яваа тул хурлыг маргааш болтол түр хойшлуулсан байна. Тэгвэл Хотын даргаар Х.Нямбаатарыг томилж, түүний одоо хашиж буй Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохоор МАН-ын удирдлагууд ярилцаад байгаа ажээ. Сонирхуулахад, Х.Нямбаатар Улаанбаатар хотын даргын албан тушаалд очсон тохиолдолд УИХ-ын гишүүний ажлаа давхар хийх боломжтой талаар эх сурвалж мэдээлж байна.