Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр авсан “ногоон автобус"-аас болж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар тус тусын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгнө гэдгээ өчигдөр /2023.10.02/ мэдэгдсэн.
Тэдний өргөдлийг маргааш /2023.10.04/ болох Засгийн газрын хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэх юм.
Тэгвэл өчигдөр /2023.10.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, хоёрдугаар орлогч З.Төмөртөмөө нарыг албан өрөөндөө дуудаж уулзан үүрэгт ажлаа өгөхийг даалгасан байна. Иймд Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг хүлээн авч хотын даргын орлогчийн үүрэгт ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байна.