Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "ногоон автобус"-нууд чанарын шаардлага хангахгүй, хуучин гэх асуудал нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг огцруулах хэмжээнд хүрээд байна.
Учир нь яг одоо Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг, НИТХ дахь АН-ын гишүүдтэйгээ хамт хуралдаж байгаа аж. Тодруулбал, АН-аас Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг хамтдаа огцрох ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж магадгүй байна. Учир нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн бол Хотын дарга Д.Сумъяабазар хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Иймд 14:00 цагт АН-ын бүлгийн НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтарч энэ асуудлаар хэвлэлийн хурал хийхээр болжээ.