П.Эрдэнэзаан: Өнөөдөр олон аав архи уусны улмаас үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй, гэр бүлдээ хайр түгээж чадахгүй байна

П.Эрдэнэзаан: Өнөөдөр олон аав архи уусны улмаас үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй, гэр бүлдээ хайр түгээж чадахгүй байна

Цагдаагийн ерөнхий газраас “Тат татгалз” аяныг зохион байгуулж байна. Уг аянд МУГЖ, Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзаан нэгдэж, архинаас татгалзахыг уриаллаа.

ВИДЕО: 

Тэрбээр “Архидалт нь гэр бүл салалт, үр хүүхдийн сэтгэл зүй гэмтэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай. Өнөөдөр олон аав үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй, гэр бүлдээ хайр түгээж чадахгүй ууж байгаа нь харамсалтай санагддаг. Би дөрвөн хүүхэдтэй. Эцэг хүний үүрэг юу юм бэ гэхээр хүүхдээ хүмүүжүүлж, зааж зааварлахаас илүү тайван орчинд байлгах л юм. Эцэг хүний хувьд хэлэхэд ууж идэж гэр бүлдээ битгий их дарамт учруулаарай. “Энэ их сайхан уудаг хүн гэж ярьдаг” үгүй шүү архины ард хэзээ ч сайн, сайхан зүйл байдаггүй. Гэр бүлээ хайраар бялхааж, аз жаргалтай байлгаарай. С.Зориг агсны хэлсэн “Монгол хүний саруул ухаан итгэдэг” гэж үг бий. Өнөөдөр бид саруул ухаанаар амьдаръя, сайхан монгол эрчүүд минь ноён нуруугаа битгий хугалаарай. Амьдрал бол тэмцэл ч гэсэн битгий нугарч унаарай, зүтгээрэй. Хөдөлмөрлөсний эцэст сайхан амьдрал ирдэг учир хичээгээрэй” гэлээ.