Өнгөрсөн шөнө Ховд аймгийн зарим сумдад 15-27 мм хэмжээтэй цас орж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн шөнө Ховд аймгийн зарим сумдад 15-27 мм хэмжээтэй цас орж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсаныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал цаг агаарын гамшигт үзэгдлийн жагсаалтыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан байдаг. Үүнд зааснаар их цасны гамшигт үзэгдэл гэдэг нь 12 цаг түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг хэлдэг байна. Харин өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймгийн Алтай суманд -15 градус хүйтэн хоносон нь хамгийн хүйтэн шөнө болжээ.