ФОТО: Голын усанд унасан нохойг аварч буй матруудын дүрс, бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

ФОТО: Голын усанд унасан нохойг аварч буй матруудын дүрс, бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

Олон улсын зарим мэдээллийн хэрэгсэлд саяхан /2023.09.22/ нийтлэгдсэн нэгэн мэдээлэл олон хүмүүийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөөд байгаа аж. Учир нь тус мэдээлэлд, "голын усанд унасан нохойг махчин матрууд аварч байгаа" тухай гардаг аж.

Тодруулбал, Энэтхэгийн Махараштра мужийн "Савитри" хэмээх гол руу бусдад хөөгдөж явсан нэгэн нохой үсрэн орсон аж. Гэтэл ус голд байсан "оппортунист" төрлийн гурван матар нохой идэлгүй, хоншоороороо түүнийг түлхэн голын эрэг дээр гарахад нь тусалсан ажээ. Энэхүү дүрс бичлэг нь матар өөрсдийн төрлөөсөө бусдыг тастан иддэг гэсэн ойлголтыг үгүйсгэж, олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхөд хүргэсэн байна. Сонирхуулахад, оппортунист төрлийн матар нь 4,8 м урттай, 450 кг хүртэлх жинтэй байдаг байна.

А.Булганчимэг